Рой Хожсон “Кристал Палас”-ыг дасгалжуулна

Рой Хожсон “Кристал Палас”-ыг дасгалжуулна

Английн премьер лигийн 2017-2018 оны улирал эхэлсэн билээ. Улирал эхлээд 4 тойргийн ард гарсан ч “Кристал Палас”, “Борнмут” гэсэн багууд ганц ч оноо авч чадаагүй байгаа юм. Тэгвэл 4 тойргийн дараах байдлаар “хомоол хамж” байгаа “Кристал Палас” багийнхаа дасгалжуулагч, Недерланд мэргэжилтэн Франк де Бурыг ажлаас нь халлаа.

Харин түүний оронд Английн шигшээг хэсэг зуур удирдаад халагдсан Рой Хожсоныг томилсон байна. Ийнхүү “Бүргэдүүд” шинэ дасгалжуулагчтай боллоо. Тавдугаар тойрогт “Кристал Палас”-ынхан “Саутгэмптон”-тай тулна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.