Японы мэргэжилийн сүмо бөхийн есдүгээр сарын буюу Аки башё гурав дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө.
Мэргэжилийн сүмогийн 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн 1-аас барилдаж байгаа Котошогекүтэй барилдлаа. Хоёр бөх өмнө 61 удаа барилдсан бөгөөд 29-нд аварга даваад байжээ. Харин өнөөдрийн барилдаанд ёрокири мэхээр өвдөг шороодож хоёр даваа нэг унаатай боллоо. Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширигийн 1-аас барилдаж байгаа Точиношинтэй барилдаж өвдөг шороодуулжээ. Ингэснээр Аки башёгийн анхны даваагаа авсан бөгөөд нэг даваа хоёр унаатай боллоо.
Маргааш Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн 2-аас барилдаж байгаа Хокүтофүжитэй барилдах бол Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширигийн 3-аас барилдаж байгаа Оношотой барилдана.
Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 0-0 гэмтсэн
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 2-1
Ёкозүна Какүрю М.Ананд 0-0 гэмтсэн
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-2
Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил 1-2
Маэгашири-6 Ичиножү А.Ичинноров 1-2
Маэгашири-8 Чиёошома Г.Мөнхсайхан 1-2
Маэгашири-9 Таканойва А.Баасандорж 3-0
Маэгашири-9 Араваши Э.Дөлгөөн 2-1
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.