“Барселона” талбайдаа “Ювентус”-ыг буулгаж авлаа

“Барселона” талбайдаа “Ювентус”-ыг буулгаж авлаа
Аваргуудын лигийн D хэсгийн хоёр тоглолт боллоо. Хэсгийн хамгийн хүчирхэг баг болох “Барселона” клуб талбайдаа Италийн аварга “Ювентус”-ыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 3 оноотой болж, хэсгээ тэргүүлж эхэллээ. Тоглолтын 45, 69 дэх минутад Месси хоёр гоол оруулж, анх удаа Буффоны хаалгыг мялаасан. Тэгвэл түүний завсар 56 дахь минутад Ракитич нэгийг оруулжээ.
 
Энэ хэсгийн нөгөө тоглолт Грекийн “Олимпиакос” болон Португалын “Спортинг” клубын хооронд болж, зочид 2:3-аар буулгаж авлаа. Ингэснээр Португалын баг 3 оноотой болж, хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 2 дахь минутад Думбия тооны харьцааг нээж, Желсон Мартинш 13 дахь минутад нэгийг нэмжээ. Улмаар Фернандеш 43 дахь минутад багийнхаа гурав дахь гоолыг оруулсан байна. Тэгвэл талбайн эздээс 89, 90 дэх минутад Пардо хоёр гоол оруулжээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.