“Челси” бутниргэлт толилуулж, “Атлетико” Италид тэнцлээ

“Челси” бутниргэлт толилуулж, “Атлетико” Италид тэнцлээ

Аваргуудын лигийн С хэсгийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ хэсгийг толгойлж байгаа Английн “Челси” клуб талбайдаа энэ тэмцээнд анх удаа оролцож буй “Карабах” багийг хүлээж авч, 6:0-ээр бутниргэлээ. Ингэснээр гурван оноотой болж, хэсгээ тэргүүлж эхэллээ.

Тоглолтын 5 дахь минутад Педро тооны харьцааг нээсэн бол 30 дахь минутад Заппакоста гайхалтай нэгэн гоол оруулжээ. Улмаар Аспиликуэта 55 дахь минутад гоолдож, Бакайоко 71 дэх минутад “Челси”-гийн төлөөх дебют гоол оруулсан. Тэгвэл Батшуайи 76, 82 дахь минутад хоёрыг нэмж, дубль хийжээ.

Энэ хэсэгт багтсан Италийн “Рома” клуб талбайдаа Испанийн “Атлетико Мадрид”-ыг хүлээж авч, хуурай тэнцлээ. Ингэснээр хоёр баг оноо хувааж байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.