Английн алдарт “Манчестер Юнайтед” клубын залуу довтлогч Маркус Рэшфорд анхны тоглолт болгондоо гоолдсон гэх өвөрмөц амжилтын эзэн болоод байна. Өнгөрсөн шөнө “Манчестер Юнайтед” клуб Швейцарийн “Базель” клубыг 3:0-ээр буулгаж авсан. Эдүгээ 19 настай англи хүү Аваргуудын лигийн тоглолтод анх удаагаа оролцож, гоол оруулаад амжлаа.
Ингэснээр тэрбээр Английн болон Европын тавцанд томоохон бүх тэмцээнд дебют тоглолтдоо гоолдлоо. Өмнө нь Рэшфорд Английн премьер лигт анхны тоглолтдоо гоолдсон бол Лигийн цомд ч бас энэ амжилтаа үзүүлсэн. Цаашлаад Английн шигшээ багт ч гэсэн анх тоглохдоо л гоол оруулсан юм.
Түүнээс гадна өнгөрсөн улиралд Европа лигийн тоглолтод анх оролцохдоо гоолдсон бол энэ удаад Аваргуудын лигт гоолын самбар дээр нэрээ гаргалаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.