Аваргуудын лигийн Н хэсгийн хоёр тоглолт боллоо. Энэ тойрогт Испанийн аварга “Реал Мадрид”, Английн лигт аман хүзүүдсэн “Тоттенхэм”, Германы “Боруссия Дортмунд” гэсэн хүчирхэг багууд орсон. Тиймдээ ч “Үхлийн” гэж тодотгож болохоор юм. Тэгвэл өнгөрсөн шөнө Испани болон Английн багууд эхний хожлоо авлаа.
Хэсгийн толгойлж байгаа “Реал Мадрид” клуб Киприйн “АПОЭЛ”-ийг талбайдаа хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Энэ тоглолтод “Реал”-ын супер од Роналдо 12, 51 дэх минутад хоёрыг оруулжээ. Харин Рамос 61 дэх минутад гүйцээсэн байна.
Тэгвэл Английн “Тоттенхэм” клуб талбайдаа Германы “Боруссия Дортмунд”-ыг хүлээж авч, 3:1-ээр буулгаж авлаа. Ийнхүү “Тоттенхэм” Аваргуудын лигийг тун ч сайн эхлүүллээ. Энэ гурван оноо магадгүй тэднийг хасагдах шат руу ороход хамгийн их хэрэг болж ч мэдэх юм. Тоглолтын 4 дэх минутад Сон Хын Мин тооны харьцааг нээсэн бол Ярмоленко 11 дэх минутад тэнцүүлжээ. Харин 15, 60 дахь минутад Харри Кейн хоёрыг оруулснаар багтаа ялалт авчирчээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.