Японы мэргэжилийн сүмо бөхийн есдүгээр сарын буюу Аки башё дөрөв дэх өдрийн барилдаан болж өндөрлөлөө.
Мэргэжилийн сүмогийн 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн 2-аас барилдаж байгаа Хокүтофүжитэй барилдаж уналаа. Ийнхүү хоёр даваа хоёр унаатай болж байгаа бол озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширигийн 3-аас барилдаж байгаа Оношотой барилдаж өвдөг шороодуулжээ. Ингэснээр нэг даваа гурван унаатай боллоо.
Маргааш Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн 3-аас барилдаж байгаа Оношотой барилдах бол Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширигийн 4-аас барилдаж байгаа Шохозантай барилдана.
Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 0-0 гэмтсэн
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 2-2
Ёкозүна Какүрю М.Ананд 0-0 гэмтсэн
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-3
Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил 2-2
Маэгашири-6 Ичиножү А.Ичинноров 2-2
Маэгашири-8 Чиёошома Г.Мөнхсайхан 1-3
Маэгашири-9 Таканойва А.Баасандорж 4-0
Маэгашири-9 Араваши Э.Дөлгөөн 3-1
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.