18 насандаа Олимпийн наадамд оролцож, дэлхийн томчуудтай эн тэнцүүхэн өрсөлдөж чадсан хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг монголчуудын бахдалыг өөрийн эрхгүй төрүүлж байгаа билээ. Тэгвэл ирээдүйтэй мундаг тамирчныг 2020 оны Токиогийн олимп хүртэл мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж ивээн тэтгэхээр болжээ.
Ингэснээр манай тамирчин М.Анхцэцэг Токиогийн олимпийн наадам хүртэл бэлтгэлээ сэтгэл амар базааж, медалийн төлөөх дайралтаа хийх боломжтой болж байгаа юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.