Японы чөлөөт бөхийн спортын амьд домог, цуут бөх Каори Ичо Риогийн олимпийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд түрүүллээ. Ингэснээр тэрбээр дөрөв дэх удаагийнхаа Олимпийн алтан медалийг хүртлээ.
Ичо аварга өмнөх гурван түрүүгээ 63 кг-д хүртсэн бол 58 кг-д анх удаа аваргалсан нь энэ. Тэрбээр финалд Валерия Кобловаг 3:2-оор ялж, түрүүлсэн байна. 1984 онд төрсөн эдүгээ 32 настай дэлхийн 10 удаагийн аварг тамирчин бүсгүй 2004, 2008, 2012 оны Олимпод нэг ч ялагдалгүй алтан медаль хүртсэн бол энэ оны олимпод ч суут аварга гэдгээ батлан дахин чөлөөт бөхийн дэвжээг эзэгнэж чадлаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.