Эри Тосака чөлөөт бөхийн дэвжээг эзэгнэлээ

Эри Тосака чөлөөт бөхийн дэвжээг эзэгнэлээ

Бразилийн Рио де Жанейро хотноо болж буй 31 дэх удаагийн зуны Олимпийн наадмын чөлөөт бөхийн 48 кг-ын жинд дэлхийн гурван удаагийн аварга Японы тамирчин Эри Тосака алтан медаль хүртлээ. 

Тэрбээр алтын төлөө Азербайжаны бөх Мария Стадниктай таарч 3:2 гэсэн онооны харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авсан юм. 1993 оны наймдугаар сарын 30-нд төрсөн тун удахгүй 23 насны босго алхах гэж буй бүсгүй өмнө 2012 оны Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол 2013, 2014, 2015 онд Чөлөөт бөхийн ДАШТ-д аваргалж байв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.