Кубын волейболын шигшээг яллана

Кубын волейболын шигшээг яллана

Финландын прокурорын газар Кубын волейболын эрэгтэй шигшээ багийн зургаан гишүүнийг хүчингийн хэргээр яллах дүгнэлт үйлджээ.  Хэргийг тодруулбал, волейболын нэртэй тамирчдын нэг Роландо Сепеда Абреу тэргүүтэй Кубын шигшээ багийн зургаан гишүүн долдугаар сарын 2-нд Финландад болсон “World League 2016” тэмцээний үеэр нэгэн эмэгтэйг хүчирхийлж, улмаар энэ сарын эхээр саатуулагдаад байв.

Гэвч тэдгээр зургаан тамирчин хэрэг үйлдсэн гэдгээ үгүйсгэж буй тухай эх сурвалж онцолж байна. Тус хэрэгтэй холбоотойгоор Кубын волейболын шигшээ баг Риогийн Олимпод тэдгээр зургаан тамирчингүй оролцсон хэдий ч, эхний тоглолтдоо 5:0-ээр ялагджээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.