Испанийн Ла лигийн хоёрдугаар тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Хоёрдугаар тойрогт “Реал Мадрид” клуб талбайдаа “Сельта”-г хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 6 оноотой болж, хүснэгтийн тэргүүнд бичигдэж байна.
Тоглолтын 60 дахь минутад багтаа буцаж ирсэн Мората гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл 67 дахь минутад зочдоос Орельяна гоолдож, тэнцүүлсэн. Харин “Реал”-аас 81 дэх минутад Кроос гоол оруулж, багтаа гурван оноо авчирчээ.
Нэгдүгээр тойрогт нийтдээ долоон баг хожил аваад байсан. Тэгвэл “Реал” хоёр дахь тоглолтоо хийж, хожлоо. Харин “Департиво” болон “Леганес” клубүүд тэнцсэн юм. Өнөөдөр “Барселона”, “Севилья” тэргүүтэй багууд хоёр дахь тоглолтоо хийх учиртай.
Н.Болд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.