Жоао Марио 45 саяар “Интер”-т очиж, рекорд тогтоолоо

Жоао Марио 45 саяар “Интер”-т очиж, рекорд тогтоолоо

Португалын “Спортинг” клубын хагас хамгаалагч Жоао Марио Италийн “Интер Милан” клубт очиж байгаа нь тодорхой боллоо. Түүнийг “Интер” клуб 45 сая еврогоор худалдаж авчээ. Энэ нь 2013 онд “Монако” Португалын “Порто” клубээс Хамес Родригесыг худалдаж авч байсан үнэтэй зэрэгцэж байгаа юм.

Гэхдээ Жоао Марио Португалын лигт тоглож байгаад хамгийн өндөр үнээр зарагдсан Португал хөлбөмбөгч болж байгаа аж. Тэрбээр өнгөрсөн зун Португалын шигшээ багийн хамтаар Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.