“Барса”, “Лас-Пальмас” клубүүд хоёр дахь хожлоо авлаа

“Барса”, “Лас-Пальмас” клубүүд хоёр дахь хожлоо авлаа

Испанийн Ла лигийн хоёрдугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Нэгдүгээр тойрогт долоон баг хожиж, бүтэн оноо авсан. Тэгвэл хоёрдугаар тойрогт ердөө гурав нь л хожил авч, 6 оноотой боллоо. Бямба гарагийн шөнө “Реал” өрсөлдөгчөө хожсон. Тэгвэл өнгөрсөн шөнө “Барса” болон “Лас-Пальмас” клубүүд хоёр дахь хожлоо авлаа.

“Барселона” клубын хувьд “Атлетик”-ын талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 21 дэх минутад Ракитич оруулсан юм. Ингэснээр “Барса” 6 оноотой болж, хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна.

Тэгвэл “Лас-Пальмас” клуб талбайдаа “Гранада”-г хүлээж авч, 5:1-ээр бутниргэлээ. Ингэснээр гоолын зөрүүгээр “Реал” болон “Барса”-гийн дээр гарч, хүснэгтийн тэргүүн байрт бичигдэж байна. Талбайн эздээс Эль-Жар 23, 69, Боатенг 51, Момо 72, Араухо 85 дахь минутад гоолджээ. Харин зочдоос нэр төрийн ганц гоолыг 45 дахь минутад Бога оруулсан байна.

Бусад тоглолтын үр дүн

Алавес 0-0 Спортинг Хихон

Вильярреал 0-0 Севилья

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.