Рио-2016 Олимпийн наадмын чөлөөт бөхийн 65 кг-ын жинд зодоглосон Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Мандахнаран Узбекистаны бөхийг ялж, хүрэл медаль хүртэх боломжоо цагийн төгсгөлд алдсан билээ. Түүнийг өрсөлдөгчөө хүндлээгүй, барилдаан дуусахаас өмнө баяраа тэмдэглэсэн гэх үндэслэлээр торгосон нь зүүчихсэн байсан хүрэл медалиа өрсөлдөгчдөө тайлж өгснөөс ялгаагүй хэрэг болсон юм. Манайхан энэ асуудлыг шүүлтийн булхай гэж үзэж, тамирчныхаа ялалтыг одоо ч дэмжсээр байгаа билээ.
Үүний баталгаа болгож Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо Г.Мандахнаранд шижир алтаар урласан медаль хийж өгөх хандивын үйлсийг эхлүүлсэн. Улмаар өнөөдөр тэд Г.Мандахнаранд шижир алтаар урласан Олимпийн медалийг гардуулж өглөө. Мөн 19 хүний хандиваас бүрдсэн 20 сая 417 мянган төгрөгийг гардуулсан юм. Дээрээс нь “Хос гангийн оргил” ХХК-иас таван сая төгрөгийн үнэ бүхий “Мizuno” брэндийн хувцас хэрэглэлийг бэлэглэлээ.
Дашрамд дурьдахад, түүний хөдөлмөр зүтгэлийг “Хүчит чулуут” ХХК-ийнхан хоёр өрөө байр бэлэглэсэн билээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.