Токитэнкү: Едсүгээр сараас оякатагийн ажлаа эхэлнэ

Токитэнкү: Едсүгээр сараас оякатагийн ажлаа эхэлнэ

Монголын нэгэн үеийн шилдэг сүмочдын нэг Токитэнкү А.Хүчитбаатар өчигдөр мэргэжлийн сүмогоос зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлалаа. Жилийн өмнө тэрбээр хорт хавдартай гэдгээ мэдэж, яаралтай эмчилгээнд орсон билээ. Хэдийгээр өвчнөө ялан дийлж, давж гарсан ч гэсэн дахин барилдах боломжгүй болсон учраас ийн зодог тайлж байгаа юм.

Тэрбээр хэвлэлийн хурлынхаа үеэр “Эмч нар эхлээд хагас жилийн эмчилгээ шаардлагатай гэж хэлсэн. Тийм болохоор өвчнөө эдгээгээд дахин барилдана даа гэж бодож байлаа. Гэвч жил эмчлүүлэх хэрэгтэй болж, хүч чадал маань суларчихсан. Буцаад бэлтгэл хийж, биеэ чангалахад удаан хугацаа шаардагдах болохоор зодог тайлах талаар бага багаар бодож эхэлсэн.

Дахин дэвжээн дээр гарах хүсэл минь их байсан болохоор л энэ нэг жилийн хугацааг давж гарлаа. Харамсалтай нь дахин барилдах хүсэл минь биелсэнгүй. Тийм болохоор зодог тайлахаас өөр аргагүй боллоо. Би өөрөө зодог тайлахаар шийдэж, багшдаа хэлсэн. Эмчилгээ долдугаар сард дууссан. Есдүгээр сараас оякатагийн ажлаа эхэлнэ дээ” хэмээн ярьсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.