Д.Сумъяа оёдлын машинтай боллоо

Д.Сумъяа оёдлын машинтай боллоо

Рио-2016 зуны Олимпийн наадамд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Сумъяаг хувь хүмүүс, албан байгууллага, төр засгийнхан хүлээж авч, хүндэтгэл үзүүлж байгаа билээ.  ХХЕГ-аас тамирчнаа өчигдөр хүлээж авч, гурван өрөө байр бэлэглэсэн. Тэгвэл  Монголын үндэсний дизайнеруудын холбооны ерөнхийлөгч Ц.Одонгэрэл амласнаа биелүүлж, Д.Сумъяад оёдлын машин бэлэглэжээ.

Тэрбээр Д.Сумъяаг мөнгөн медаль хүртсэний дараа  “Д.Сумъяадаа 9960 машин бэлэглэе. Машин л бол машин шүү дээ, тэ. Хүмүүс 570 амлах биз, би ч бүр баярлаад хамгийн түрүүнд л өөрийнхөө хамгийн мундаг машинаа амлалаа.Сумъяа маань насаараа тамирчин байхгүй ч насаараа гэрийн эзэгтэй байх учир миний бэлгийг чамлахгүй биз ээ” хэмээж байсан. Тэгвэл өчигдөр “Амласнаа биелүүллээ” хэмээн Д.Сумъяатай хамт авахуулсан зургаа фэйсбүүкдээ оруулсан юм.

Ямар ч байсан гэрийн эзэгтэй Д.Сумъяа оёдол хийх оёдлын машинтай боллоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.