Лос Анжелес Лейкэрс талбайдаа өрнөд бүсийг тэргүүлж байгаа багийг нэмэлт цагт хожлоо

Лос Анжелес Лейкэрс талбайдаа өрнөд бүсийг тэргүүлж байгаа багийг нэмэлт цагт хожлоо

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа өрнөд бүсийг тэргүүлж байгаа Юта Жазз багтай тоглож нэмэлт цагт 115-127 харьцаагаар хожлоо. Улмаар 35 хожил 22 хожигдолтойгоор өрнөд бүсийн 5-рт бичигдэж байгаа бол Жазз 42 хожил, 15 хожигдолтой болж өрнөд бүсийг тэргүүлэгч хэвээр үлджээ.

Тус тоглолтод Деннис Шрөүдер 25 оноо, 6 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Андрей Драммонд 27 оноо, 8 самбар, 3 оновчтой дамжуулалтыг үзүүлжээ. Эсрэг багаас Рүди Гобэр, Донован Митчел, нар тоглоогүй бөгөөд Жордан Кларксон 27 оноо,  Богдан Богданович, Жой Инглис нар 20 оноог авчээ.

Бусад тоглолтууд

Лос Анжелес Лейкерс 127 : 115 Юта Жазз
Вашингтон Визардс 121 : 100 Детройт Пистонс
Чикаго Буллз 106 : 96 Кливленд Кавалерс
Бостон Селтикс 119 : 114 Голден Стэйт Уорриорс
Милуоки Багс 115 : 128 Мемфис Гриззлис
Финикс Санс 85 : 111 Сан-Антонио Спөрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.