Энтони Дэвис гэмтлээс эргэн ирсэн ч баг нь хожигдол хүлээлээ

Энтони Дэвис гэмтлээс эргэн ирсэн ч баг нь хожигдол хүлээлээ

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт  Даллас Мавирекс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай тоглож 110-115 харьцаагаар Мавирекс хожлоо. Улмаар улирлын 32 дахь хожлоо байгуулсан бөгөөд өрнөд бүсийн 7-рт бичигдэж Портлэнд Трэйл Блэйзэрс багтай хожил, хожигдол тэнцүү боллоо. Харин Лейкэрс 35 хожил, 24 хожигдолтой болж өрнөд бүсийн тавдугаарт эрэмбэлэгдэж байна. Хоёр баг улиралд гурван удаа таарч тоглох бөгөөд эхний тоглолтод Лейкэрс хожсон бол хоёр дахь тоглолт нь өнөөдөр болж 1:1 харьцаатай болжээ. Сүүлийн тоглолт энэ бүтэн сайн өдөр болно.

Тус тоглолтод Лейкэрст Энтони Дэвис хоёр сар гэмтэлтэй байж байгаад эргэн ирсэн бөгөөд эхний хагаст тоглохдоо 4 оноо, 4 самбар, 1 таслалт, 1 хаалтыг гүйцэтгэжээ. Багийг КСП 29 оноогоор тэргүүлсэн бөгөөд Дэннис Шройдер 25 оноо, Андре Друммонд 14 оноо, 19 самбараас бөмбөг авчээ. Талбайн эздээс Лука Дончич гайхалтай байж 30 оноо, 9 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бөгөөд Кристапс Прозингс гуравдугаар үед эхлээд удаагүй байхад гэмтэж талбайг орхижээ. Тэрбээр 19 оноо, 6 самбараас бөмбөг авчээ.

Бусад тоглолтууд

Бостон Селтикс 99 : 86 Финикс Санс 
Орландо Межик 100 : 135 Нью Орлеан Паликанс
Милуоки Багс 124 : 117 Филадельфи 76
Сан-Антонио Спөрс 106 : 91 Детройт Пистонс
Чикаго Буллз 108 : 91 Шарлотт Хорнетс
Даллас Мавирекс 115 : 110 Лос Анжелес Лейкерс

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.