ГС Уорриорс талбайдаа Денвер Наггетс багийг буулгаж авлаа

ГС Уорриорс талбайдаа Денвер Наггетс багийг буулгаж авлаа

NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Денвер Наггетс багтай тоглож 97-118 харьцаагаар Уорриорс яллаа. Улмаар улирлын 30 дахь хожлоо байгуулсан бөгөөд өрнөд бүсийн 9-рт бичигдэж байна. Харин эсрэг баг нь 38 хожил, 21 хожигдолтойгоор өрнөд бүсийн 4-рт бичигдэж байна. Улиралд гурван удаа таарч тоглох байсан бөгөөд эхний тоглолтод Наггетс ялсан боловч сүүлийн хоёр тоглолтод ялагджээ.

Тус тоглолт Стифэн Көрри 32 оноо, 8 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Денни Грин 2 оноо, 12 самбар, 19 дамжуулалт, сэлгээнээс Келли Өүбри 23 оноог авчээ. Эсрэг багаас Майкл Портер ЖР 26 оноо, Никола Ёокич 19 оноог авчээ.

Бусад тоглолтууд

Атланта Хаукс 118 : 103 Майами Хит 
Брүүклин Нетс 109 : 104 Бостон Селтикс
Хьюстон Рокетс 104 : 109 Лос Анжелес Клипперс 
Оклахома-Сити Тандер 109 : 129 Вашингтон Уйзардс
Шарлотт Хорнетс 108 : 102 Кливленд Кавалерс 
Портленд Трэйл Блэйзэрс 128 : 130 Мемфис Гриззлис
Голден Стэйт Уорриорс 118 : 97 Денвер Наггетс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.