Жэйсон Тэйтум 60 оноо авч, баг нь 32 онооноос эргэн ирж хожлоо

Жэйсон Тэйтум 60 оноо авч, баг нь 32 онооноос эргэн ирж хожлоо

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Бостон Селтикс талбайдаа Сан Антонио Спөрс багийг хүлээн авч тоглож нэмэлт цагт 140-143 харьцаагаар хожжээ. Тус тоглолтод Селтикс 32 оноогоор хожигдол байсан бөгөөд гайхалтай эргэн ирэлтийг хийснээр хожил байгуулжээ. Улмаар 34 дэх хожлоо байгуулсан бөгөөд дорнод бүсийн 5-рт байр луу дэвжлээ. Харин Спөрс 31 хожил, 31 хожигдолтой болж өрнөд бүсийн 9-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Жэйсон Тэйтум 60 оноог авснаар замналынхаа дээд оноог авсан бөгөөд энэ Бостон Селтикс багийн түүхэнд хамгийн өндөр оноо авсан сагсчин болжээ. Түүний өмнө Селтиксийн домогт тоглогч Ларри Бирд 60 оноо авч байжээ. Түүнд Жейлон Браун 17 оноо, Аарон Несмит 16 оноог сэлгээнээс авчээ. Эсрэг багаас Димар Дерөүзин 30 оноо, 14 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Дежоунте Муррэй 24 оноо, 8самбар, 8 дамжуулалтаар тусалжээ.

Бусад тоглолтууд

Филадельфи 76 126 : 104 Атланта Хаукс
Бостон Селтикс 143 : 140 Сан-Антонио Спөрс
Кливленд Кавалерс 93 : 122 Вашингтон Уйзардс
Брүүклин Нетс 109 : 128 Портленд Трэйл Блэйзэрс
Мемфис Гриззлис 92 : 75 Орландо Межик
Чикаго Буллз 98 : 108 Милуоки Багс
Финикс Санс 121 : 100 Юта Жазз 
Лос Анжелес Лейкерс 106 : 110 Сакраменто Кингс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.