Милоуки Багс талбайдаа Брүүклин Нетсийг хоёр ч удаа хожлоо

Милоуки Багс талбайдаа Брүүклин Нетсийг хоёр ч удаа хожлоо

NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Милоуки Багс талбайдаа Брүүклин Нетсийг хүлээн авч тоглож 118-124 харьцаагаар Багс хожлоо. Хоёр хоногийн өмнө хоёр баг тоглолтоо хийсэн бөгөөд мөн Багс эцсийн мөчид хожсон билээ. Улмаар улирлын 41 дэх хожлоо байгуулж дорнод бүсэд 3-рт бичигдэж байгаа бол Нетс 43 хожил, 23 хожигдолтойгоор дорнод бүсийн 2-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Яннис Адетокумбо 36 оноо, 12 самбар, 4 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жүри Холидэй, Крис Меддлтон нар 23 оноог авчээ. Эсрэг багаас Жеймс Харден гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Кари Ирвинг 38 оноо, Кэвин Дурант 32 оноог авсан ч бусад тоглогчид нь тааруухан тогложээ.

Бусад тоглолтууд

Кливленд Кавалерс 118 : 134 Финикс Санс /нэмэлт цагт/
Детройт Пистонс 99 : 102 Шарлотт Хорнетс 
Милуоки Багс 124 : 118 Брүүклин Нетс 
Майами Хит 113 : 127 Даллас Мавирекс
Нью Орлеан Паликас 108 : 103 Голден Стэйт Уорриорс 
Оклахома-Сити Тандер 99 : 103 Сакраменто Кингс
Лос Анжелес Клипперс 105 : 100 Торонто Репторс
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.