Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 2020-2021 оны улирлын шөвгийн дөрвөнт үлдсэн багийн хариу тоглолт өнөөдөр шөнө 03:00 цагт болно.
Английн Челси талбайдаа Испаний эзэн хааны клуб болох Реал Мадрид клубтэй тоглоно. Өмнөх тоглолтод эзэн хааны клубын талбайд болж 1-1 харьцаагаар тэнцсэн бөгөөд тэдэнд өнөөдөр хожихоос өөр сонголт байхгүй. Харин Челси 0-0 харьцаагаар тэнцэхэд л хангалттай билээ.
Шөвгийн дөрвийн нөгөө тоглолт өнгөрсөн шөнө болсон бөгөөд Английн Манчестер Сити талбайдаа Францын ПСЖ клубтэй тоглож Марезын хоёр гоолоор 2-0 харьцаагаар хожиж, нийлбэр дүнгээр 4-1 харьцаагаар Сити хожсон билээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.