Жеймс Харден гэмтлээс эргэн ирж, дабл дабл гүйцэтгэжээ

Жеймс Харден гэмтлээс эргэн ирж, дабл дабл гүйцэтгэжээ

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Брүүклин Нетс талбайдаа Сан Антонио Спөрс багтай тоглож 128-116 харьцаагаар хожил байгууллаа. Улмаар 46 хожил, 24 хожигдолтой болж дорнод бүсийн хоёрт эрэмбэлэгдэж байна. Харин эсрэг баг 33 хожил, 36 хожигдолтой болж өрнөд бүсийн 10-рт плэйоффт багтахын тулд нэмэлт тоглолт хийх бүсэд багтаж байна.

Тус тоглолтод Жеймс Харден гэмтлээс эргэн ирсэн бөгөөд сэлгээнээс 26 минут тоглож 18 оноо, 7 самбар, 11 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Ландри Шамит 21 оноо, Николас Клакстон 29 оноог авсан бөгөөд Кэвин Дурант 14 оноо, 7 самбар, 7 дамжуулалт, Блэйк Гриффин 13 оноог авчээ. Эсрэг багаас Димар ДеРөүзэн 21 оноогоор багаа тэргүүлсэн бол Дежонтэй Муррэй, Патти Милс нар 15 оноог авчээ.

 Бусад тоглолтууд

Атланта Хаукс 120 : 116 Вашингтон Уйзардс
Брүүклин Нетс 128 : 116 Сан-Антонио Спөрс
Кливленд Кавалерс 102 : 94 Бостон Селтикс 
Даллас Мавирекс 125 : 107 Нью Орлеан Паликанс
Юта Жазз 98 : 105 Портленд Трэйл Блэйзэрс
Лос Анжелес Лейкерс 124 : 122 Хьюстон Рокетс


 









ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.