Майкл Жордан Коби Брайнттай бичсэн сүүлийн мессэжүүдээ ил болгожээ

Майкл Жордан Коби Брайнттай бичсэн сүүлийн мессэжүүдээ ил болгожээ
NBA-ын домогт тоглогч, тэрбумтан Майкл Жордан нисдэг тэрэгний ослоор харамсалтайгаар нас барсан Коби Брайанттай бичсэн сүүлийн мессэжүүдээ ил болголоо. Энэхүү мессэжийг Коби Брайантыг таалал төгсөхөөс 49 өдрийн өмнө буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр бичсэн байжээ.
 
Коби Брайнт: "Текила янзтай байлаа" (Жордан өөрийн Синкоро текилагаа Коби Брайантад бэлэглэсэн гэнэ)
 
Майкл Жордан: "Баярлалаа, дүү минь"
 
Коби Брайнт: "Зүгээр дээ. Гэр бүл сайн биз дээ?"
 
Майкл Жордан: "Бүгд сайн. Танайхан сайн уу?"
 
Коби Брайнт:  "Бүгд сайн"
 
Майкл Жордан: "Баярын мэнд хүргэе. Удахгүй уулзана гэж найдаж байна. Дасгалжуулагч Коби ??!"
 
Коби Брайнт:  "Би бас тэгж найдаж байна. Дасгалжуулагч аа, би яг одоо сэлгээний сандал дээр сууж байна. Баг маань эсрэг багаа 45-8 гэсэн харьцаатай бутниргэж байна".
 
Дээрх мессэжнийхээ талаар Майкл Жордан ESPN телевизэд өгсөн тайлбартаа “Би зүгээр л энэ мессэжид хайртай. Учир нь эндээс Кобигийн байгалийн тэмцэгч зан чанар харагддаг” хэмээсэн байна.
 
Коби Брайнтын нисдэг тэрэгний ослыг эргэн сануулбал түүний охин Жижи тэргүүтэй есөн хүн 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Калифорни мужийн Калабасас дахь толгод орчимд нисдэг тэрэгтэйгээ осолдсон билээ.
 
Коби Брайантыг ирэх ням гаригт Жеймс Нейсмитийн сагсан бөмбөгийн алдрын танхимд мөнхлөх бөгөөд Майкл Жордан болон Ванесса Брайант нар түүнийг алдаршуулах болно. Коби Брайанттай хамт Тим Данкан, Кевин Гарнетт, Тамика Катчинс зэрэг домгууд алдрын танхимд мөнхрөх болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.