"Боруссия Мюнхэнгладбах" клуб оноо алдлаа

Германы Бундес лигийн 29 болон 30 дугаар тойргийн зарим тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энд лигийн 3 болон 4-рт бичигдэж байгаа хоёр баг хоорондоо таарлаа. "Фрэйбург" клуб талбайдаа "Боруссия Мюнхэнгладбах" клубтэй тоглож 1-0 харьцаагаар талбайн эзэд ялжээ. Улмаар "Фрэйбург" клуб 41 оноотой болж лигт 8-рт бичигдэж байгаа бол "Боруссия Мюнхэнгладбах" 56 оноогоор 4-рт бичигдэж байна. Тус лигийг "Байерн Мюнхэн" 67 оноотойгоор тэргүүлж байгаа бол түүний араас 60 оноотойгоор "Боруссия Дортмунд" бичигдэж байна.

тоглолтын цорын ганц гоолыг 58 дахь минутад Нилс Петерсэн оруулсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.