Дани Е хэсгийг тэргүүлж эхэллээ

Дани Е хэсгийг тэргүүлж эхэллээ

2018 оны  дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө Е хэсгийн гурван тоглолт болж, ганцхан Дани л хожилтой гарч ирлээ.  Данийн шигшээ баг талбайдаа Арменийг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 17 дахь минутад Кристиан Эриксен оруулж, багтаа гурван оноо авчирчээ.

Тэгвэл нөгөө талд Казахстан талбайдаа Польшийн хүчирхэг шигшээг хүлээж авч, 2:2-оор тэнцлээ. Ингэснээр хоёр баг Данийн араас хоёр, гуравдугаар байрт бичигдэж байна. Казахстанаас Хижниченко 51, 58 дахь минутад хоёрыг оруулсан. Харин Польшоос 9 дэх минутад Капустка нэгийг оруулсан бол Левандовски 35 дахь минутад торгуулын цохилтоос нэгийг оруулжээ.

Энэ хэсгийн гурав дахь тоглолт Румын болон Черногорын шигшээн хооронд болж, 1:1-ээр тэнцэж өндөрлөлөө.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.