Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна
Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн 14 дэх өдрийн барилдаан өчигдөр боллоо. Башёг тэргүүлэгч озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр мэагаширагийн 8-аас барилдан Эндотой барилдаж өвдөг шорооджээ. 
 
Тэрбээр ийнхүү башёг 12 даваа, хоёр унаатай тэргүүлж байгаа. Улмаар өнөөдөр башёгийн сүүлийн өдөр бөгөөд озэки Такакэйшотой барилдана. Түүнийг давбал Нацү башёд түрүүлэх билээ. Харин түүний араас озэки Такакэйшо, мэагаширагийн 8-аас барилдсан Эндо нар 13 даваа, гурван унаатай нэхэж байна.
 
Ичиножо А.Ичинноров есөн даваа, тав унаатай,
 
Тамаваши Б.Мөнх-Оргил зургаан даваа, найман унаатай,
 
Чиёошома Г.Мөнхсайхан долоон даваа, долоон унаатай,
 
Хошорюү С.Бямбасүрэн зургаан даваа, найман унаатай,
 
Кирибаяама Б.Лхагвасүрэн таван даваа, есөн унаатай тус тус башёг үргэлжүүлж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.