Сагсан бөмбөгийн олон улсын “Чингис Хаан Кап-2016” тэмцээн хоёр дахь удаагаа манай эх оронд ирэх лхагва гарагт эхлэх билээ. Тэгвэл тус тэмцээний шилдэг багуудын нэг Ардчилсан Солонгосын үндэсний шигшээ баг тамирчид манай оронд иржээ.
Тус улсын шигшээ багийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. Тэмцээнд манай улсын үндэсний болон залуучуудын шигшээ баг, Хөх хот, ОХУ Буриад, Хойд Солонгос, Өмнөд Солонгосын шигшээ багуул оролцоно. Тэмцээн энэ сарын 7-11-ний хооронд Спортын төв ордонд болно.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.