Атланта Хаукс талбайдаа Никсийг буулгаж авч, цувралыг 3-1 харьцаагаар тэргүүлж эхэллээ

Атланта Хаукс талбайдаа Никсийг буулгаж авч, цувралыг 3-1 харьцаагаар тэргүүлж эхэллээ

NBA-ын талбайд плэйоффын эхний шатны дөрвөн тоглолт боллоо. Атланта Хаукс талбайдаа Нью-Иорк Никсийг хүлээн авч 96-113 харьцаагаар Хаукс хожлоо. Улмаар цуврал 3-1 харьцаагаар Хаукс илүүрхэж байгаа бол цувралын тав дахь тоглолт Никсийн талбайд ирэх сарын 2-ны өглөө болно.

Тус тоглолтод Трэй Янг 27 оноогоор багаа тэргүүлсэн бол Жон Коллинс 22 оноо, 8 самбар, Даноли Галлинари 21 оноог сэлгээнээ авчээ. Эсрэг багаас Жульс Рендл 23 оноо, 10 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол РЖ Баррет 21, Деррик Рөүз 18 оноог авчээ.

Бусад тоглолтууд

Нью-Иорк Никс 96-113 Атланта Хаукс /3-1 харьцаагаар Хаукс тэргүүлж байгаа/

Финикс Санс 100-92 Лос Анжелес Лейкэрс /2-2 болж тэнцсэн/

Брүүклин Нетс 141 - 126 Бостон Селтикс /3-1 харьцаагаар Нетс тэргүүлж байгаа/

Лос Анжелес Клипперс 106 - 81 Даллас Мавирекс /2-2 болж тэнцсэн/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.