М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар хоорондоо барилдана
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулж буй “Токио-2020“ олимпын эрхийн оноо олгох сүүлийн тэмцээн өнөөдөр Унгар улсын нийслэл Будапешт хотноо эхэлж байна.
"Будапешт-2021" насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий эхний өдөр эрэгтэй 60 кг, эмэгтэй 48 кг жингийн барилдаанаар эхэлж шилдгүүдээ шалгаруулна.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Хүч” спорт хороо, “Хайбрид Хаус” компанийн тамирчин ДАШТ-ий иж бүрэн медальт Мөнхбатын Уранцэцэг С хэсгийг тэргүүлэн барилдана. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөсөн, хоёрын даваанд БНСУ-ын О Ён-Жүтэй цэвэр яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч Казакстаны улмын нэрийн өмнөөс барилдаж байгаа Г.Отгонцэцэг билээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.