Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулж буй “Токио-2020“ олимпын эрхийн оноо олгох сүүлийн тэмцээн өнөөдөр Унгар улсын нийслэл Будапешт хотноо эхэлж байна.
"Будапешт-2021" насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий эхний өдөр эрэгтэй 60 кг, эмэгтэй 48 кг жингийн барилдаанаар эхэлж шилдгүүдээ шалгаруулна.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Хүч” спорт хороо, “Хайбрид Хаус” компанийн тамирчин ДАШТ-ий иж бүрэн медальт Мөнхбатын Уранцэцэг С хэсгийг тэргүүлэн барилдаж торгуулиар ялалт байгууллаа. Тэрбээр хэсгийн аваргын төлөө Японы бөх Кога Ваканатай барилдаж цэвэр ялагдлаа. Улмаар торгуулийн тойрогт Францын бөх Ширинэ Боуклитэй барилдана.
Тэрбээр эхний тойрогт гоц мөргөсөн, хоёрын даваанд БНСУ-ын О Ён-Жүтэй цэвэр ялсан билээ. Казакстаны улмын нэрийн өмнөөс барилдаж байгаа Г.Отгонцэцэгтэй барилдаж ялалт байгуулжээ.