Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулж буй “Токио-2020“ олимпын эрхийн оноо олгох сүүлийн тэмцээн өнөөдөр Унгар улсын нийслэл Будапешт хотноо эхэлж байна.
"Будапешт-2021" насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий эхний өдөр эрэгтэй 60 кг, эмэгтэй 48 кг жингийн барилдаанаар эхэлж шилдгүүдээ шалгаруулна.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д 46 жүдоч хүч үзэх бөгөөд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клуб, “Нью Ариг Ус” компанийн тамирчин Лхагважамцын Өнөболд эх орноо төлөөлөн барилдах юм. Тэрбээр торгуулийн тойрогт Азербэйжаны бөх Карамат Хусэйновтой барилдаж базари үнэлгээгээр ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.
Эхний тойрогтоо 2018 оны Европын залуучуудын аварга Украины Дилшот Халматовыг базари үнэлгээгээр, 1/16-д АНУ-ын Адонис Диазтай барилдаж цэвар ялжээ. Хагас шигшээд Эквадорын бөх Ленин Прэциадотой барилдаж цэвэр яллаа. Хэсгийн аваргын төлөө Казакстаны бөх Гусман Кыргызбаевтэй барилдаж цэвэр ялагдлаа.