Монголын шигшээ баг Киргизийг 1-0 харьцаагаар хожлоо /Гоолын бичлэгтэй/

Монголын шигшээ баг Киргизийг 1-0 харьцаагаар хожлоо /Гоолын бичлэгтэй/
Монголын хөл бөмбөгийн шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 Азийн АШТ-ий урьдчилсан шатны хүрээнд сүүлийн тоглолтоо Киргизтэй хийж 1-0 харьцаагаар Монголын шигшээ баг хожлоо. Тодруулбал, 34 дэх минут Х.Цэнд-Аюушийн дамжуулалтаар чөлөөт цохилтоос О.Мижиддорж мөргөснөөр цорын ганц гоолыг оруулжээ.
 
Тоглолт Киргизэд болох байсан ч цар тахлын улмаас Япон улсын Осака хотын Янмар цэнгэлдэх хүрээлэнд болж бөгөөд Киргизтэй өөрийн талбай дээр хийсэн тоглолтод манай баг 2-1 харьцаагаар хожигдсон. Улмаар F хэсэгт хоёр хожилтой болж 6 оноотой энэ удаагийн урьдчилсан шатны тэмцээнээ өндөрлүүлж байна. 
 
Эхний хожлоо эхний тоглолтод өөрийн талбайдаа Мьямарыг 1-0 хожиж авч байжээ.
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.