Өнөөдөр манай дөрвөн жүдоч дэлхийн аваргын дэвжээнд зодоглоно
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулж буй “Токио-2020“ олимпын эрхийн оноо олгох сүүлийн тэмцээн өчигдөр буюу зургадугаар сарын 07-ны өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотноо эхэлсэн билээ.
"Будапешт-2021" насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий хоёр дахь өдөр эрэгтэй 66 кг, эмэгтэй 52 кг жингийн барилдаанаар эхэлж шилдгүүдээ шалгаруулна.
Өнөөдөр
-
эмэгтэйчүүдийн -52кг жинд ОУХМ Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой
-
эрэгтэйчүүдийн -66кг жинд ОУХМ Г.Хэрлэн, ОУХМ Ё.Басхүү нар хүч үзнэ.
Өчигдөр хоёр жинд гурван бөх барилдсанаас МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн билээ. Дэлхийн аваргын барилдааныг SPS national, SPS fight суваг 15:40 цагаас шууд дамжуулна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.