Испаний шигшээ Словакын шигшээг бутниргэлээ

Испаний шигшээ Словакын шигшээг бутниргэлээ

Европын аварга шалгаруулах тэмцээний Е болон F хэсгийг сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж дараагийн шатанд өрсөлдөх багууд тодорлоо. Эхний тоглолт Швед болон Польш багуудын хооронд болж 3-2 харьцаагаар Швед хожлоо. Тус тоглолтод Шведээс Форсберг 2 болон 59 минутад гоолдсон бол хожлын гоолын Клаэссон 90+4 минутад оруулжээ. Эсрэг багаас Левандовски 45+2 болон 84 минутад гоолджээ. 

Харин энэ хэсгийн нөгөө тоглолт Словак болон Испани багуудын хооронд болж 0-5 харьцаагаар Испани бутниргэжээ. Тус тоглолт салхийг Дубраква 20' авто гоолоор нээсэн бол Лапорте 45+3, Сарабиа 56, Ф.Торрес 67 нар ээлж дараалан гоолдож бол Куцка 71 минутад дахин авто гоол оржээ.
 
Ийнхүү Испани сүүлийн тоглолтдоо Словакийг олон гоолын зөрүүгээр хожсоноор хэсгийн хоёрдугаар байраар цааш шалгарсан бол Швед итгэл төгс нэгдүгээр байраар шөвгийн 16-гийн босгыг алхлаа. -5 гоолтой болсон Словак тэмцээнээ өндөрлүүллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.