Европын аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд өнгөрсөн шөнө болж шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорлоо. Англи болон Герман тоглолт өнгөрсөн шөнө Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Тус тоглолтын салхийн Английн тоглогч Рахим Стерлинг 75 минутад салхийг нээсэн бол Харри Кейн 86 минутад төгсгөлийн гоолыг хийж 2-0 харьцаагаар Англи хожлоо.
Ийнхүү хэсгийн шатнаас нэг ч гоол алдалгүй гарч ирсэн Англичууд энэ удаад ч хаалгаа хуурай манаснаар EURO 2020-д гоол алдаагүй байгаа цор ганц баг хэвээр үлдлээ.