Хакүхо М.Даваажаргал, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар гурван даваатай башёг тэргүүлж байна

Хакүхо М.Даваажаргал, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар гурван даваатай башёг тэргүүлж байна
Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын барилдаан буюу Нагояа башёгийн гурав дахь өдрийн барилдаан боллоо. Тус башёг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал барилдаж байгаа бөгөөд өнөөдрийн түүний өрсөлдөгч мэагаширагийн 1-ээс барилдаж байгаа Даэйшотой барилдаж давснаар гурван даваатай боллоо. Түүний маргаашийн өрсөлдөгч мэагаширагийн 2-оос барилдаж байгаа Таканошитэй барилдана.
 
Харин озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ мэагаширагийн 2-оос барилдаж байгаа Таканошитэй барилдаж давснаар гурван даваатай болжээ. Маргаашийн түүний өрсөлдөгч мэагаширагийн 1-ээс барилдаж байгаа Даэйшотой барилдана.
 
Мэагаширагийн 2-оос барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров өнөөдөр секиваки Такаяасүтэй барилдаж өвдөг шороодлоо. Тэрбээр маргааш комүсүби Мэйсэйтэй барилдана.
 
Ёкозуна Хакүхо М.Даваажаргал 3-0
Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-0
М-2 Ичиножо А.Ичинноров 2-1
М-5 Хошорюү С.Бямбасүрэн 2-1
М-6 Кирибаяма Б.Лхагвасүрэн 2-1
М-7 Чиёошома Г.Мөнхсайхан 2-1
М-10 Тамаваши Б.Мөнх-Оргил 3-0

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.