Токиогийн олимп софтбол, эмэгтэй хөл бөмбөгийн тэмцээнээр эхэллээ

Токиогийн олимп софтбол, эмэгтэй хөл бөмбөгийн тэмцээнээр эхэллээ
Зуны 32 дугаар олимп өнөөдөр софтболл, эмэгтэй хөл бөмбөгийн тэмцээнээр эхэллээ. Олимпын албан ёсны нээлт долоодугаар сарын 23-нд болох бол софтболл, эмэгтэй хөл бөмбөгийн зарим тоглолтууд 21, 22-нд болох юм.
 
Өнөөдөр
 
  • 07:50 Софтболл (Австрали-Япон)
  • 10:50 Софтболл (Итали-АНУ)
  • 15:20 Хөл бөмбөг (БНХАУ-Бразил, эмэгтэй)
  • 19:15 Хөл бөмбөг (Австрали-Шинэ Зеланд, эмэгтэй) тоглолтууд болно.
Австрали, Японы тоглолт үзэгчгүй үргэлжилж байгаа бөгөөд Боловсрол ТВ шууд дамжуулж байна.
 
Софтболл нь Японд 400 мянга орчим сонирхогчтой эртний спорт бөгөөд арлын орон энэ жил хоёр дахь алтан медалиа хүртэх боломжтой.
 
Олимпод нийт 11 мянга орчим тамирчин болон албаны ажилчид, сэтгүүлч нар оролцож байгаа гэсэн мэдээ бий. Одоогоор тэмцээнүүдийг үзэгчгүй эхлүүлээд байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.