МОНГОЛЫН БАГИЙН ЭХНИЙ МЕДАЛЬ МӨНХБАТЫН УРАНЦЭЦЭГИЙНХ
Жүдо бөхийн хөнгөн жинд Монголын нүүрийг сүүлийн арав шахам жилийн турш тахалсан Мөнхбатын Уранцэцэгт нэг л зүйл дутуу байлаа. Тэр нь олимпийн наадмын медаль. Тэгвэл шинэхэн хөдөлмөрийн баатар маань Токиогийн дэвжээнд дутуугаа гүйцээж, олимпийн хүрэл медалиар энгэрээ мялаалаа.
Хүрэл медалийн төлөө тэрбээр Португалын өсч яваа жүдоч Катарина Костаг дархан өчих мэхээрээ буулгаж авав. Ингэснээр тэрбээр олимпийн наадмаас медаль хүртсэн Монголын хоёр дахь жүдоч болж түүхэнд бичигдлээ. Мөн Монголын жүдочид ес дэх медалиа олимпийн наадмаас авч байна.
М.Уранцэцэгийн медаль булган сүүлээ хайрлах болтугай!
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.