Б.Чинзоригийн олимп өндөрлөв

Б.Чинзоригийн олимп өндөрлөв

Ази тивийн шинэхэн аварга боксчин Б.Чинзориг олимпийн наадмыг санаснаас эрт өндөрлүүллээ. Тэрбээр дөнгөж сая 16-д шалгарахын төлөөх тоглолтыг Узбекистаны Элнур Абдураимовын эсрэг хийж, 4:1-ээр ялагдсан юм. Тулааныг манай хүн маш сайн эхлүүлж, хөнгөхөн, оновчтой цохилтоор оноо түүсээр энэ үед 3:2-оор илүүрхлээ. Гэвч хоёрдугаар үед урагш нь дайрах нь багасаж, хамгаалтдаа илүү анхаарсан нь буруудав. Энэ үед узбек эр 5:0-ээр илүүрхжээ. Шийдвэрлэх гуравдугаар үед Чинзо илүү тоглосон ч эцсийн дүндээ таван шүүгчийн дөрөв нь эсрэг талд ялалтыг өгөв. Хоёрдугаар үеийн тааруу тоглолт эцсийн дүнд том нөлөө үзүүлжээ. Хоёр боксчин өмнө нь биесээ нэг нэг хожоод байсан. Чинзориг хамгийн сүүлд энэ оны Азийн аваргад түүнийг 5:0-ээр ялж байсан бол олимпийн рингэнд ийн харамсалтай ялагдав.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.