Ё.Басхүү нэмэлт цагт торгуулиар ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ

Ё.Басхүү нэмэлт цагт торгуулиар ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ
Өнөөдөр жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдөр. Эрэгтэй 66 кг-д манай Ё.Басхүү В хэсэгт орсон. Манай бөхийн өрсөлдөгч нь дэлхийн чансааг тэргүүлэгч, энэ жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Италийн Мануель Ломбардо. 2019 онд нэг таарч барилдаад итали бөх ялж байв. Барьц булаалдан, даацтай мэх хийхгүй байсаар нэмэлт цагт орсон. Шүүгч манай бөхийг хоёр торгосноор идэвхтэй, урагш явж барилдахгүй бол болохгүй боллоо. Нэмэлт цаг эхлээд хоёр минут өнгөрч байхад Ё.Басхүү давуулж үүрч, дагаж эргээд вазари авсан. Гэвч бичлэг үззэд вазариг цуцалж, Ё.Басхүүг хөлд хүрсэн гэж үзэн, Ломбардо ялсан гэж үзсэн учраас манай бөх барилдаанаа ийнхүү өндөрлүүллээ.
 
Тэрбээр эхний тойрогт хийлээд хоёрдугаар тойрогт Беларусын Дмитрий Миньковыг торгуулиар ялсан. Дараа нь хэсгийн аваргын төлөө Японы алдарт Абэ Хифүмитэй барилдаж Абэ идэвх авсаар, барилдаан дуусахад 18 секунд дутуу байхад вазари авч хагас шигшээд шалгарлаа.
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.