Сайед Моллай медалийн төлөөх барилдаанд Австрийн бөх Шамиль Борчашвилитэй барилдана

Сайед Моллай медалийн төлөөх барилдаанд Австрийн бөх Шамиль Борчашвилитэй барилдана
Өнөөдөр буюу долоодугаар сарын 27-ны өдөр манай улсын 8 тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө.
 
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг жингийн эхний шатанд Сайед Моллай зодоглоно. Хэсгийн аваргын төлөө D хэсгийг тэргүүлсэн Гүржийн бөх Тато Григалашвилитэй барилдана. Хоёр бөх өмнө нь гурван удаа таарахад Моллай хоёрт нь ялж байсан бөгөөд дөрөв дэх учраа олимпын наадамд таарлаа. Улмаар Сайед Моллай эхлээд нэг базари үнэлгээ алдсан ч дараа нь хоёр удаа дараалж базари үнэлгээ авснаар ялалт байгуулж шөвгийн дөрөвт үлдлээ. Мөнгөн медалийн төлөө Австрийн бөх Шамиль Борчашвилитэй барилдана. Тус барилдаан 16:00 цагаас эхэлнэ.
 
Тэрбээр D хэсэгт орсон бөгөөд эхний барилдаанаа Казахстаны Дидар Хамзатай хийж цэвэр ялсан бол шөвгийн 16-д Азербайжаны бөх Мурад Фатиевтэй барилдаж базари үнэлгээгээр яллаа. 
 
 
 
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.