Б.Урантунгалаг Японы тамирчинд хожигдон тэмцээнээ дуусгалаа

Б.Урантунгалаг Японы тамирчинд хожигдон тэмцээнээ дуусгалаа
Байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ 32-т Б.Урантунгалаг Японы Азүса Ямаүчитэй цэц сорилоо.
 
Манай тамирчин дөрвөн сетэд 2-6 харьцаагаар хожигдсон. Тэрээр эхний сетэд ялсан ч дэлхийн чансаанд дээгүүр бичигддэг Японы тамирчин үлдсэн гурван сетэд илүүрхсэн.
 
Хоёр тамирчны сет бүрт авсан оноо:
 
  • Нэгдүгээр сет: Б.Урантунгалаг 2-0 Азүса Ямаүчи 25(9-7-9) - 23(7-9-7)
  • Хоёрдугаар сет: Б.Урантунгалаг 0-2 Азүса Ямаүчи 23(8-8-7) - 24(9-8-7)
  • Гуравдугаар сет: Б.Урантунгалаг 0-2 Азүса Ямаүчи 23(8-7-8) - 26(8-9-9)
  • Дөрөвдүгээр сет: Б.Урантунгалаг 0-2 Азүса Ямаүчи 25(8-7-10) - 27(10-7-10)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.