Манай улсын 4 тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө /2021.07.29/

Манай улсын 4 тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө /2021.07.29/
Өнөөдөр буюу долоодугаар сарын 29-ны өдөр манай улсын 4 тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө.
 
08:00. Буудлагын эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны чансаа тогтоох буудлага эхэлнэ. Тус төрөлд Ц.Анударь, О.Гүндэгмаа нар цэц сорино.
 
10:00. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг жинд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат 2018 оны Азарбайжаны Баку хотод зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл,  2014 оны БНСУ-ын Инчёон хотод зохиогдсон азийн аваргын хүрэл, 2018 оны Индонезийн Жакарта хотод зохигдсон азийн наадмын хүрэл, 2016 оны Риогийн зуны олимпийн шагналт 5-р байр, 2019 оны ази, номхон далайн орнуудын АШТ-ий алтан медальт, Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяат "Сүлд" спорт хорооны  тамирчин Монгол Улсын Гавьяат Тамирчин Лхагвасүрэнгийн Отгонбаатар зодоглоно. Тэрбээр дэвжээний дөрөв дэх барилдааныг Эстонийн Григори Минаскинтай хийнэ. Л.Отгонбаатар нь Риогийн олимпод тавдугаар байр эзэлсэн туршлагатай.
 
Тэдний хэн ялсныг шөвгийн 16-д 2020 оны Европын аварга Израилын Петер Палтчик хүлээж байна.
 
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг жинд 2009 оны "Чингис хаан" дэлхийн цомын тэмцээний хүрэл, 2010 оны Хонг Конгийн азийн олон улсын тэмцээний мөнгө, 2019 оны Хонг Конгод зохиогдсон "Азийн нээлттэй" тэмцээний мөнгөн медальт Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Отгоны Мөнхцэцэг зодоглоно. Тэрээр дэвжээний найм дахь барилдааныг Израилын Инбар Ланиртай хийнэ.
 
Тэдний хэн ялсныг шөвгийн 16-д Лондон болон Риогийн олимпын хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга Бразилын Маяра Агуиар хүлээж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.