ОХУ-ын эрэгтэй, эмэгтэй шигшээ 3х3 төрлөөр мөнгөн медаль хүртлээ

ОХУ-ын эрэгтэй, эмэгтэй шигшээ 3х3 төрлөөр мөнгөн медаль хүртлээ

3х3 сагсан бөмбөгийн олимпын наадамд анх удаа орж байгаа бөгөөд тус тэмцээний аварга багууд өчигдөр тодорчээ. Эрэгтэйчүүдээс алтан медалийн төлөө ОХУ болон Латвийн багууд учраа таарсан бөгөөд 21-18 харьцаагаар Латвийн баг хожиж алтан медаль хүртжээ. Харин хүрэл медалийн төлөө Серби болон Бельгийн багууд тоглосон бөгөөд 21-10 харьцаагаар Сербийн шигшээ ялж хүрэл медалийн эзэн болжээ.

Эмэгтэйчүүдээс ОХУ болон АНУ багуудын хооронд алтан медалийн төлөө өрсөлдөж 18-15 харьцаагаар АНУ баг хожжээ. Харин хүрэл медалийн төлөө БНХАУ баг Францын багтай тоглож 14-16 харьцаагаар БНХАУ-ын баг хожлоо. ОХУ-ын шигшээ энэхүү төрлөөс хоёр мөнгөн медальтай нутаг буцлаа.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг дэлхийн шилдэг найман багийн нэг болж олимпод Монгол улсаа төлөөлөн анх удаа багийн спортоор өрсөлдөн түүх бичсэн охид хүчирхэг Франц, Италийн шигшээ багуудтай тэнцүүхэн тоглолтыг үзүүлсэн юм.
 
Шигшээ баг хэсэгтээ долоон тоглолт хийхдээ
  • Монгол 14-15 Итали
  • Монгол 9-21 АНУ
  • Монгол 10-19 Япон
  • Монгол 5-21 Оросын олимпын баг
  • Монгол 14-22 Румын
  • Монгол 18-22 Франц
  • Монгол 9-21 Хятад хэмээх үр дүнтэй дууссан ба нийт 79 оноо авч нэг тоглолтод 11.3 оноо дундчилжээ.

 

ЭРЭГТЭЙ БАГУУДЫН ХАСАГДАХ ШАТНЫ ХУВААРЬ

ЭМЭГТЭЙ БАГУУДЫН ХАСАГДАХ ШАТНЫ ХУВААРЬ

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.