Өнөөдөр холимог багийн жүдо, урт бууны тамирчид тэмцээнтэй

Өнөөдөр холимог багийн жүдо, урт бууны тамирчид тэмцээнтэй
“Токио -2020” Зуны олимпийн XXXII наадмын долоо дахь өдрийн байдлаар 70 орны баг тамирчид медаль хүртсэний дотор Монголын баг маань нэг мөнгө, хоёр хүрэл , нийт гурван медальтай 45-д бичигдэж байна. Өнөөдөр буюу долдугаар сарын 31-ний өдөр манай жүдо, буудлага тамирчид тэмцээнтэй. 
 
ЖҮДО: 
Өнөөдөр жүдо бөхийн тэмцээний сүүлчийн өдөр. 10:00 цагаас холимог хос багийн төрөл эхэлнэ. Холимог багийн төрөл олимпийн наадмын хөтөлбөрт анх удаа багтсан бөгөөд нэг улсын баг 6 жүдочтой( эмэгтэй 57 кг, 70 кг, +70 кг , эрэгтэй 73 кг, 90 кг, +90 кг) байна.
Манай баг эхлээд хоёрдугаар татамид хоёр дахь барилдаанд БНСА-ын багтай хүч үзнэ. Ялсан тохиолдолд ОХУ-ын багтай 1/4 -д учраа таарна. 
 
БУУДЛАГА: 
Эмэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд манай Оюунбатын Есүгэн нэгдүгээр ээлжинд 19 дүгээр галын цэгээс буудна.
Энэ төрөлд 39 тамирчин өрсөлдөх бөгөөд үндсэн буудлага 11:00 цагаас эхлэх бөгөөд дөрвөн сери буудасны дараа шилдэг найман үзүүлэлттэй буудагч финалд шалгарах юм. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.