М.Дэлгэрхүү 24.63 секундын амжилт үзүүллээ

М.Дэлгэрхүү 24.63 секундын амжилт үзүүллээ

Олимпийн наадмыг зорьсон манай хоёр сэлэгч өнөөдөр Токиогийн цэнхэр замд уралдаж байна. ОУХМ Мягмарын Дэлгэрхүү 50 метрийн өврөөр даллах сэлэлтийн тав дахь гараанд хурд сорьж, 24.63 секундын амжилт үзүүлэв. Тэрбээр 2019 оны ДАШТ-д энэ зайг 23.93 секундэд туулж, улсын рекордыг шинэчлэн тогтоосон. Гэвч энэ удаа тэрхүү үзүүлэлтдээ хүрч чадсангүй. Энэ төрлийн урьдчилсан шатны уралдаан үргэлжилж байна. Дэлгэрхүүгийн уралдсан зайд 73 тамирчин хурд сорьж байна. Тун удахгүй Б.Энххүслэн эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрөлд хурд сорих болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.