Словений шигшээ С хэсгийг тэргүүлж, АНУ-ын баг А хэсгийн хоёроор гарлаа

Словений шигшээ С хэсгийг тэргүүлж, АНУ-ын баг А хэсгийн хоёроор гарлаа

“Токио -2020” Зуны олимпийн XXXII наадмын сагсан бөмбөгийн төрөлд нийт 12 баг өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр хэсгийн тоглолтууд дуусч хасагдах шатанд шалгарсан 8 баг үлдлээ. 

А хэсгийг Францын шигшээ ганц ч хожигдолгүй тэргүүлсэн бол АНУ-ын баг тамирчид тэдний араас бичигджээ. Улмаар Францын шигшээ хасагдах шатанд В хэсгийн хоёроор гарсан баг болох Италитай таарсан бол АНУ шигшээ С хэсгийн хоёроор гарсан баг Испанитай таарчээ. Харин С хэсгийг ганц ч хожигдолгүй Лука Дончичоор удирдуулсан  Словений шигшээ тэргүүлсэн бол хасагдах шатанд В хэсгийн гурваар гарсан баг болох Германтай учраа таарчээ.

В хэсгийг тэргүүлсэн бол Австралийн шигшээ С хэсгийн гурваар гарсан баг болох Аргентины багтай тус тус учраа таарчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.