С.Батцэцэг эхний учраагаа давлаа

С.Батцэцэг эхний учраагаа давлаа

Өнөөдөр манай улсын дөрвөн тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө. Энэ өдөр хүндийн өргөлтийн тамирчид тэмцээнээ эхлүүлнэ.

Токиогийн олимпийн наадмын бөхийн төрлүүдийн хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг 1/8 шигшээ барилдаанаа хийлээ. Түүний өрсөлдөгч нь ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, хар багаасаа бөхийн ертөнцөд тодорч эхэлсэн Францын Кумба Ларрок байв. Хоёр жилийн өмнө нь Нур-Султаны дэлхийн аваргад түүнийг ялж байсан бөгөөд хоёр дахь уулзалтад С.Батцэцэг дахин ялж шөвгийн наймд шалгарлаа. Манай бөх 0:3-аар ялагдаж яваад цаг дуусахаас 19 секунтын өмнө мордож 4 оноо авч, тэндээсээ даралтаар хүчтэй өрсөлдөгчөө ялсан.

Түүнийг дараагийн даваанд ОХУ-ын Ханум Вальеватай барилдана.

 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.